Инфосолюшн ХХК · 5-р сар 04, 2022 · 10 үзсэн
Threat hunting нь кибер аюулгүй байдал, cyber threat-тэй салшгүй холбоотой сэдэв болоод удаж байна. Гэхдээ зарим хүмүүс threat hunting гэж юу болох, түүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар дэд бүтцийг бий болгох, threat hunter нь өөрөө ямар ур чадвартай байх вэ гэдэг дээр мэдээлэл тутмаг байдаг учраас энэ сэдвийн талаар мэдээлэл хүргэж байна.
Threat hunting-г энгийнээр тодорхойлбол: Танай байгууллагын аюулгүй байдлын төхөөрөмжүүдийг чинь нэгэнт даваад /evaded/ ороод ирсэн хортой код, APT-г идэвхтэйгээр /proactive/ хайх явцыг хэлж байгаа юм. Хайхдаа human-driven буюу автомат түүлээр биш заавал хүн төвтэй байх ёстой.
Яагаад threat hunting-г бүрэн автоматжуулж болдоггүйн шалтгаан нь танайд байршуулсан NGFW, IPS, antivirus гэх мэт системүүдийг чинь нэгэнд даваад ороод ирчихсэн зүйлийг хайж байгаа учраас тэр.
Ихэнх хүмүүс threat hunter-уудыг, incident response team-тэй ижилхэн гэж ойлгоод байдаг. Гэхдээ ажил үүргийн хувьд нэлээд ялгаатай, магадгүй хүний нөөц багатай байгууллагад энэ хоёр үүргийн давхар гүйцэтгэх тохиолдол байж болно. Threat hunter нь сервер, систем, сүлжээний лог, activity дээр байнга, өдөр тутам шинжилгээ хийн халдлагад өртсөн object-ыг олдог ба яг л эргүүлийн цагдаа шиг гэсэн үг, ямар нэгэн гэмт хэрэг гараагүй байсан ч гудамжаар эргүүл хийж л байдаг тэгээд яг гэмт хэрэг болоход газар дээр нь маш хурдан гэмт хэрэгтнийг барьдагтай ижил.
Threat hunter хаана, ямар халдлагад өртсөн байгаа талаар incident response team-д мэдээллэнэ. Харин incident response team халдлага өртсөн системийг тусгаарлах, ямар өгөгдөл алдсан, ямар төрлийн халдлага байсан, системийг хэрхэн буцаан хэвийн үйл ажиллагаанд оруулах вэ, хэрхэн энэ төрлийн халдагаас урьдчилан сэргийлэх вэ зэрэг арга хэмжээг авдаг. Яг л гал команд шиг гэсэн үг, өөрөөр хэлбэл эргүүлийн цагдаа хаана гал гарч байгааг мэдээллэхэд гал командынхан хэрхэн цаг алдалгүй, хохирол багатай галыг унтраах вэ гэж ажилладагтай ижилхэн юм. Энэ цуврал блогийн үргэлжлэл болоод "incident response team, incident response plan"-ны талаарх нийтлэл орох учраас дэлгэрэнгүй тайлбарлалгүй үлдээе.
Халдагч этгээд target байгууллагын сүлжээн нэвтрэн орсноос эхлэн тухайн байгууллагын аюулгүй байдлын төхөөрөмж эсвэл ажилтанд халдлага гэж танигдан устгагдах хүртэлх хугацааг dwell time гэх бөгөөд Mandiant-ын судалгаагаар дундаж нь 56 өдөр гэдэг бол Crowdstrike-ын судалгаагаар дундаж нь 95 өдөр гэж тодорхойлжээ. 56 өдөр нь дундаж тоо бөгөөд зарим байгууллага халдлагад өртөөд нууц мэдээллүүдээ алдсан ч мэдэлгүй өнгөрөх эсвэл мэдсэн ч сөрөг арга хэмжээ авах хүний нөөцгүйгээсээ болоод юу ч хийж чадахгүй өнгөрөх тохиолдол ч бий. Тэгэхээр threat hunting нь энэ 56 - 96 хоногийн хугацааг боломжит хамгийн бага түвшинд барихад туслах юм.
Байгууллагын бүтэц, онцлогоосоо шалтгаалаад хэрхэн хэрэгжүүлэх аргачлал нь өөр өөр байж болох ч доорх үндсэн зарчмууд заавал тусгагдсан байдаг.
Threat hunting-ын талаар энд бичсэн зүйлсээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх 2 номоос авах боломжтой. https://www.threathunting.net/files/huntpedia.pdf https://www.threathunting.net/files/hunt-evil-practical-guide-threat-hunting.pdf
Хэрвээ та threat hunting талаар судлаж эхэлж байгаа эсвэл танай байгууллага цөөн ажилтантай бол opensource системүүд ашиглаад логууд дээрээ шинжилгээ хийгээд явахад хүндрэл гарахгүй байх харин ажилтны тоо 300 болон түүнээс их буюу enterprice орчинд monitoring хийх системүүдийн тоо их, цугларч буй логийн хэмжээ өдөрт хэдэн GB-аар хэмжигддэг болоод ирэх үед яалтачгүй commercial product ашиглах шаардлага үүсдэг. Учир нь маш олон төрлийн системийн логийг нэг форматад оруулах, өдөр бүр маш хэмжээний лог дээр анализ хийх шаардлага үүсдэг, байнга шинэ TTP-ын талаар судалгаа хийх болдог гээд хүний нөөц, ур чадварын асуудал үүснэ.
Бид threat detection төрөлд цуврал байдлаар Threat hunting, EDR, Threat Intelligence, SIEM зэрэг сэдвүүдээр нийтлэл тавих болно.
Танд тохиромжтой шийдлийг бид санал болгоно.