Firewall
Сүлжээний хамгаалалтын төхөөрөмж
Сүлжээний хамгаалалтын төхөөрөмж
Дижитал эрин үед таны үнэт өгөгдөл, байгууллагын орон зай тань гадны сүлжээнээс найдвартай хамгаалагдсан байх шаардлагатай. Галт хана төхөөрөмжийг сүлжээний чухал цэгүүддээ байршуулснаар дотроос гадагш, гаднаас дотогш чиглэлд дамжиж буй бүх өгөгдлийн урсгалыг хянах, тохируулсан полисиноос хамааран пакетыг зөвшөөрөх эсвэл блоклох үйлдлийг хийдэг. Байгууллагын хэрэгцээ, шаардлага болон хувьсан өөрчлөгдөж буй технологиос үүдэлтэйгээр cloud firewall, next generation firewall, software firewall, web application firewall, proxy firewall зэрэг олон төрлийн галт ханууд бий болон ашиглагдаж байна.
- Next Generation Firewall Шинээр гарч буй халдлагын техникүүдийг зогсоохын тулд application awareness control, intrusion prevention зэрэг боломжуудыг өөртөө агуулсан галт хана. NGFW-ийг ашигласнаар malware-с хамгаалах, application болон user control хэрэгжүүлэх, intrusion prevention ашиглах боломж бүрдэнэ. Next Generation Firewall уламжлалт галт ханаас ялгарах үндсэн боломжууд: Application and user control Integrated intrusion prevention Advanced malware detection such as sandboxing Deep packet inspection (DPI)
- Application and user control
- Integrated intrusion prevention
- Advanced malware detection such as sandboxing
- Deep packet inspection (DPI)
- Web Application Firewall Веб аппликэйшнийг Cross-site scripting (XSS), SQL injection зэрэг түгээмэл халдлагаас хамгаалах зориулалттай аппликэйшн галт хана. Application profiling, correlation engine, blacklist signature зэрэг тусгайлан хөгжүүлсэн функцүүдийг ашигласнаар веб аппликэйшнийг халдлагаас сэргийлж, найдвартай ажиллагааг хангаж чадна.
- Cloud Firewall (FWaaS) Байгууллагуудын аппликэшн, өгөгдөл, сервисүүд on-premise орчноос cloud орчин руу маш хурдацтайгаар шилжиж байгаа нь нэг талаараа менежмент, арчилгааны зардлаас эхлээд маш том давуу тал олгож байгаа хэдий ч хамгаалах шаардлагатай шинэ орон зайг бий болгож байгаа билээ. Cloud орчинд байгаа үнэтэй өгөгдлөө аюулгүй байлгахын тулд software-based cloud firewall ашиглах боломжтой юм. Уламжлалт on premise firewall-тай ижил үүрэг, ажиллагаа бүхий шийдэл бөгөөд ялгарах онцлог нь cloud орчинд ажиллаж таны аппликэйшн, өгөгдөл, сервисүүдийг хамгаалах юм.
Хүсэлт гаргах
Танд тохиромжтой шийдлийг бид санал болгоно.