Инфосолюшн ХХК · 11-р сар 04, 2020 · 3 үзсэн
Та байгууллагынхаа дотуур утасны систем буюу PBX – ийг Microsoft Teams платформтой хэрхэн интеграц хийж ажиллуулах талаар сонирхож байгаа бол энэ нийтлэлийг санал болгоё.
Microsoft Teams Calling Plans
Teams Platform нь байгууллагын хэрэглэгчид хоорондоо дуудлага хийх үнэгүй боломжийг олгодог. Харин байгууллагаас гадагш дуудлага хийх, гаднаас дуудлага хүлээн авахад зориулж Calling Plan үйлчилгээг төлбөртэйгөөр гаргасан боловч уг үйлчилгээг авах боломжтой оронд манай улс хараахан багтаагүй. Одоогийн байдлаар 110 гаруй орон уг үйлчилгээг авах боломжтой.
Уг жагсаалтад багтаагүй хэдий ч дотуур утасны системээ Microsoft Teams платформтой холбож ашиглах боломжтой. Session Border Controller (SBC) буюу олон Service Provider-уудын хооронд SIP өгөгдлийг дамжуулах зориулалттай төхөөрөмжийг ашигласнаар одоогийн утасны дугаарлалтаа хэвээр хадгалж Teams платформтойгоо холбож ашиглаж чадна. Ингэснээр доорхи давуу талууд үүснэ.
Архитектурын хувьд Service Provider-ийн хост үйлчилгээг авах эсвэл өөрийн дата төвдөө SBC төхөөрөмжийг суурилуулах гэсэн сонголтууд бий.
Майкрософтоос итгэмжилсэн Audiocodecs, Ribbon Communications, Thinktel, Oracle, Te Systems, Metaswitch, Cisco зэрэг SBC үйлдвэрлэгчид байгаа бөгөөд эдгээр байгууллагуудтай бид албан ёсны партнераар ажиллаж байна.
Танд тохиромжтой шийдлийг бид санал болгоно.